ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГУРАВДУГААР ИХ ХУРАЛ 2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НД ХУРАЛДАХААР БОЛЛОО
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГУРАВДУГААР ИХ ХУРАЛ 2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НД ХУРАЛДАХААР БОЛЛОО
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017-10-28-ны өдөр хуралдахаар товлосон байна. Хуульчдын холбооны зөвлөлийн 2017-10-06-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан. Үүнд: 1.Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; 2.Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан; 3.Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл; 4.Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах; 5.“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт” сэдвийн хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн төлөөллийн илтгэл, хэлэлцүүлэг; 6.Монголын Хуульчдын холбооны Ерөнхйилөгчийг сонгох, чөлөөлөх; Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл оролцоно.
2017-10-19

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26