ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023
Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг 2023 оны 5-р сарын 2-ны өдөр, Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 хүртэл болж өндөрлөжээ. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй уг өдөрлөгт Гадаадын иргэн, харьяатын газар оролцож гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэний зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын чиглэлээр зөвлөгөө мэдээллийг хүргэж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухайн хууль тогтоомжийг таниулан таниулан сурталчилжээ. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Зөрчлийн хэрэг бүртгэх газар, Бүртгэл хяналтын төв, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Төмөр зам дахь цагдаагийн газрын алба хаагчид мөн адил мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан байна. Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөөг иргэдэд хүргэжээ.
2023-05-05

14

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06