ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН WWW.E-KHUTUCH.MN АШИГЛАЛТАД ОРЛОО
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН WWW.E-KHUTUCH.MN АШИГЛАЛТАД ОРЛОО
Монгол Улсын Засгийн газар “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2018 оны 50 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа билээ. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зориулсан хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, сургалт, сурталчилгааны баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан www.e-khutuch.mn цахим хуудсыг шинээр бий болгон 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Уг цахим хуудас нь эрх зүйн хөтчийн мэдээллийн булан байдлаар аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн өөртөө туслах танхимд байрлаж байгаа бөгөөд тус аймагт анх удаа жишиг байдлаар хийсэн байна.“ www.e-khutuch.mn ” цахим хуудсыг ашиглаж эхэлснээр иргэд хаана амьдарч байгаагаас үл хамааран эрх зүйн үйлчилгээ, мэдээллийг саадгүй авах, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн хүрээнд хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх чадвар нэмэгдсэнээр бусдын буруутай үйл ажиллагааны улмаас учрах эдийн засгийн хохирол буурах зэрэг олон ач холбогдолтой юм. Энэхүү ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Нээлттэй нийгэм Форум, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан е-khutuch.mn цахим хуудас нь иргэдийн эрх зүйн гол эх сурвалж, цахим гарын авлага болж ашиглагдах төдийгүй, нийт иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч болж байгаагаараа онцлогтой юм.
2019-07-25

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26