ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БНХАУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨР БАЙГУУЛЛАА
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БНХАУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨР БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь энэ сарын 6-8-ны өдрүүдэд манай Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Монгол Улс болон БНХАУ-ын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж, өндөр, дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг онцлов. Тодруулбал, 2014 онд БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь Монгол Улсад айлчилсан бол 2017 оны 5 дугаар сард БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Гуо Шэнькуны урилгаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д айлчилсан юм. Түүнчлэн манай хоёр улс Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг 2011 онд байгуулж, 2014 онд батламж жуух бичгээ солилцсоноос хойш багагүй хугацаа өнгөрч энэхүү гэрээний хэрэгжилтийг хангах механизм, хамтын ажиллагааг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг талууд ярилцав. Гэрээ байгуулснаас хойш Монгол Улсын 34 иргэн эх орондоо ял эдлэх хүсэлт гаргасан боловч гурван иргэнийг шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар Монгол Улсын гурван иргэн, БНХАУ-ын нэг иргэнийг шилжүүлэх ажлыг холбогдох журмын дагуу хийж байгаа юм. Уулзалтын төгсгөлд хоёр улсын сайд нар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд болон харьяа ижил төстэй байгууллагуудын хооронд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах арга хэмжээг тусгасан байна.
2017-12-05
10
ИРГЭДИЙНХЭЭ ОРЛОГЫГ ХАМГААЛЖ, АМЬЖИРГААГ ДЭМЖСЭН ТӨСВИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ БАТАЛЛАА
Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН БОЛОВСРУУЛСАН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
ХҮНИЙ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХАД ЧИГЛЭСЭН СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06