ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЛЭЭ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЛЭЭ
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцсэн байна. Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хууль тогтоомж санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах нь оновчтой гэж үзэж, холбогдох өөрчлөлтийг оруулахаар зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусган төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд тусгайлан заасан, эсхүл эрүү, иргэн, захиргаа, зөрчил, гамшгаас хамгаалах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, төсөв, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, боловсролын салбарын харилцааг зохицуулсан анхдагч болон шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Засгийн газар, харин Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар, эдгээрээс бусад асуудлаар Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлахаар төсөлд тусгажээ. Олон улсын туршлагаас судлан үзээд хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Ингэснээр хууль санаачлагч ямар агуулгаар холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар хууль хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл танилцуулгад дурдсан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болох юм байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас батлах шаардлагатай хөгжлийн бодлогын баримт бичигт Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгааг хийхгүй байх өөрчлөлтийг тусгажээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлалын давхардлыг арилгах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах өөрчлөлтүүдийг тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан юм.
2023-01-02

10

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26