ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОГЧИД ГАРГАСАН ЗӨВЛӨМЖӨӨ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО, ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОГЧИД ГАРГАСАН ЗӨВЛӨМЖӨӨ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО, ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг Хууль сахиулахын их сургууль дээр хоёр өдөр болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт амьдрал дээр ямар байна. Эдгээр хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэлүүд үүсэв. Ямар асуудлууд дээр хууль, шүүхийн байгууллагууд нэг мөр ойлголтод хүрэх ёстойг ярилцахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байна гээд, тухайлбал Эрүүгийн хуулийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа, хэргийг нэмж нэгтгэх, тодорхой төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зэрэг асуудлууд дээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд зарим зүйлийг засаж, тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйлийг нь хуулийн байгууллагууд нэгмөр ойлгох талаар мөрдөх алба, шүүгч, прокурорууд саналаа хэлж байна гэв.
2018-03-07

5

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06