ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2025 оны 3-р сарын 19-нд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, ШШГЕГ-ын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Уулзалтаар тус байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, хууль хэрэгжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох асуудлыг хэлэлцэв. Байгууллага нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 2016 оноос Хонхорт байрлаж, хүмүүжигчдэд ерөнхий боловсрол болон мэргэжлийн сургалт олгож байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тус байгууллагын орчин ашиглалтын шаардлага хангахгүй тул 2024 онд шинэ барилгын тендер зарлагдаж, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хяналт, илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлэл өгч, хүүхдүүдийн суралцах, амьдрах орчныг сайжруулах шаардлагатайг онцлов. Шүүхийн академиас бага насны хүүхдийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх талаар судалгааг танилцуулсан. Хүний эрхийн дэд хороо уулзалтаас гарсан асуудлуудыг анхааралдаа авч, Хууль зүйн байнгын хороонд танилцуулах бөгөөд хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
2025-03-27

13

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06