Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцод 197 Талууд нэгдсэн байдгийн 170 гаруй нь Улаанбаатар хотноо болсон COP17 бага хуралд ирж оролцсон байна.
Тус бага хурлаар оролцогч орнууд, түүний төлөөллүүд газрын доройтол, цөлжилт, ган, бэлчээрийн асуудлаар цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон бөгөөд тус хурлын хүрээнд нийт 756 арга хэмжээг зохион байгуулж, 110 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцжээ. Үүний үр дүнд Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсын түвшинд дэмжүүллээ. Мөн хурлын хүрээнд дэлхий нийтэд 18 тэрбум ам.долларын санхүүжилт зарлагдаж, Монгол Улсад 1.48 тэрбум ам.доллар буюу 5 их наяд орчим төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулагдав.
Эх сурвалж: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын цахим хуудас
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар