ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
Засгийн газрын ээлжит хурлаар “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус хүрээлэнг байгуулснаар “Мянганы суут хүн-Чингис хаан”-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн 142-р тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулахаар, тус аймгийг түүхэн аялал жуулчлалын өлгий нутаг болгохоор тусгасан юм. Иймд Монгол улсын 2018 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам барих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулахаар болжээ. Мөн Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд “Мянганы суут хүн–Их эзэн Чингис хаан” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулахаар өнгөрсөн онд Засгийн газраас шийдвэр гаргасан бөгөөд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд тухайн орон нутагт эхлээд явж байгаа юм байна.
2019-04-12

4

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26