ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА
ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2022 оны 4-р сарын 7-ны өдрийн тушаалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 31.2 дахь хэсгийг үндэслэн “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”, “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэгийн маягт” болон “Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох эрүүл мэндийн шалтгааныг тогтоох, эрүүл мэндийн үзлэгийн маягт”-ыг тус тус баталсан. Түүнчлэн энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам батлах тухай” 41/20 дугаар тушаал хүчингүй болов. Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам нь нийт 3 бүлэг 14 зүйлтэй байна. Энэ журам нь нэр дэвшигч шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.
2022-05-03

11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26