“ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ
“ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ

2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийг 2015 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш уг хуульд нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн эдийн засгийнхаа эргэлтийг сайжруулан улс орны хөгжлийг хурдасган өсөлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд чөлөөт бүсүүдийг байгуулж, улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө оруулсан ч, чөлөөт бүсийн хөгжил, түүнийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн талаар тодорхой ахицгүй, үр ашиггүй байна гэх үндэслэлээр Улсын Их Хурлын нэр бүхий 16 гишүүнээс Чөлөөт бүсийн тухай хуулийг Эдийн засгийн тусгай бүсийн тухай гэж өөрчилж, уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Тус шинэчилсэн найруулгаар эдийн засгийн тусгай бүсийн төрөл, түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах үндэслэл, оролцогчийн эрх зүйн байдал, бүсэд эрхлэх үйл ажиллагаа, бүсийн тусгай дэглэм, газрын харилцаа, дэд бүтэц, төрийн үйлчилгээ, удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ, маргаан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахыг зорилт болгожээ.

Хуулийн төсөл нь нийт 14 бүлэг, 79 зүйлтэй бөгөөд төсөлд 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл иргэдээс нээлттэй санал авч байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/discussiondetail/17438671262842?type=LIS_LAW&page=1

2026-10-01

0

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01