ЭРХТЭН, ЭД ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
ЭРХТЭН, ЭД ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүд Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг 2025.03.31-ний өдөр өргөн барьсан. Монгол Улсад 2000 онд Донорын тухай хууль баталж цусны донорын үйл ажиллагааг зохицуулж байсан учир дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийж, эрхтний донор, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар нэмж тусгажээ. Өдгөө дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсныг хууль санаачлагчид онцолсон ба дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталсан. Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэлсэн байна.
2025-04-04

40

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01