ҮНДЭСНИЙ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ БА ТОДОРХОЙЛОЛТОД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ
ҮНДЭСНИЙ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ БА ТОДОРХОЙЛОЛТОД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ
Ажил мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолтыг ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байгаа болно. Өнгөрсөн онд буюу 2022 онд Үндэсний ажил, мэргэжлийн ангилал тодорхойлолт 2 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Тодруулбал: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/143 дугаар тушаалаар 65 ажил, мэргэжил шинээр нэмж, зарим ажил, мэргэжлийн нэр томьёог өөрчилсөн байна. Жишээлбэл, Үндэсний индекс/кодын 2269-20 Урлагийн сэтгэл засалч /арт терапист/, 2352 тусгай хэрэгцээт боловсролын багш 2352-37 багш, оюун ухааны хөгжлийн, 2359-03 Бичиг үсэг, хэлний багш (literacy tutor) /хувийн төлбөрт/, 2359-04 Математикийн нэмэлт хичээлийн багш (Mathematics coach) /хувийн төлбөрт/ 9411 Түргэн хоол бэлтгэх ажилтан 9411-12 Амталгаа хийлгэх ажилтан, 9411-13 Бууз чимхэгч, 9621 Илгээмж хүргэгч, зарлага, ачаа тээш зөөгч, 9621-14 Хоол, хүнс хүргэгч зэрэг ажил, мэргэжил нэмэгджээ. Мөн Үндэсний индекс/код 5142 Гоо сайханч, холбогдох бусад ажилтан 5142-11 Гоо засалч/гоо сайханч гэж өөрчлөлт орсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/210 дугаар тушаалаар 38 ажил, мэргэжил шинээр нэмэгдэж, 64 ажил мэргэжилд өөрчлөлт оруулж, 17 ажил, мэргэжлийн ангиллыг хүчингүй болгосон байна. Жишээлбэл, Үндэсний индекс/кодын 2113-51 Аналитик химич, 2143-17 Хаягдал боловсруулах технологийн инженер, 2165-27 Зураг зүйч, 2413-14 Санхүүгийн шинжээч, 2413-15 Хөрөнгө оруулалтын шинжээч, 3313-16 Нягтлан бодох бүртгэлийн туслах, 7113-10 Чулуучин, 7122-21 Хулдаас, чулуу, плитагаар шаллагч, 7213-10 Нимгэн төмөрчин, 9313-14 Барилгын газар, шуудууны ажилтан, нүх ухагч нягтруулагч зэрэг ажил, мэргэжил нэмэгджээ. Мөн Үндэсний индекс/код 2142-44 Инженер, цэвэрлэх байгууламжийн технологич, 7112-11 Угсрагч, ган болон угсармал төмөр бетон бүтээцийн, 7122-20 Хивсэн материалаар шаллагч, 7215-13 Цамхагт краны оосорлогч зэрэг ажил мэргэжилд өөрчлөлт оруулсан байна. Харин 2142-33 Инженер, ариутгах татуургын, 2142-40 инженер усжуулалтын зэрэг ажил, мэргэжлийг хүчингүй болгосон байна. Эдгээр тушаалд аж ахуй нэгж, байгууллагуудад ажил, мэргэжлийн ангиллыг үндэслэн ажил, мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолт боловсруулахыг зөвлөжээ. Эх сурвалж: https://mlsp.gov.mn/ (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам)
2023-03-01

32

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26