ҮНЭТ ЦААСНЫ ХОРООДЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН 44 ДЭХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ОРОЛЦОЖ БАЙНА
ҮНЭТ ЦААСНЫ ХОРООДЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН 44 ДЭХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ОРОЛЦОЖ БАЙНА
2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (ҮЦХОУБ, IOSCO)-ын 44 дэх удаагийн чуулга уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцож байна. Чуулга уулзалт тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болж буй бөгөөд ҮЦХОУБ-ын гишүүн орнуудын бодлого боловсруулах, удирдах түвшний төлөөлөгч, эксперт, мэргэжилтнүүд оролцож бодлогын шийдлүүд бүхий зөвлөмжийг гаргана. Глобалчлалын үр дүнд дэлхийн санхүүгийн зах зээл урд өмнө байгаагүй түвшинд харилцан уялдаж, улс орнуудын санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй, уян хатан болж байна. Энэ утгаараа улс орнуудын зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэйгээр нягтарч байгаа билээ. СЗХ дэлхийн улс орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа байнга эрчимжүүлж, идэвхжүүлэх бодлого барин ажиллаж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчид, санхүүгийн бенчмарк бий болгохын ач холбогдол, тогтвортой санхүүжилтийн бодлогод үнэт цаасны зах зээлийн зохицуулагчдын гүйцэтгэх үүрэг, хурдацтай хөгжиж буй финтекийн бүтээгдэхүүний зохицуулалтын орчны талаар онцгойлон хэлэлцэж байна. Эх сурвалж: http://www.frc.mn/news/ 2910
2019-05-16

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26