ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ-II ХУДАЛДААНД ГАРЛАА
ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ-II ХУДАЛДААНД ГАРЛАА
“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм “Өмгөөлөл судлалын академи” нарын эрхлэн хэвлүүлсэн Өмгөөлөл судлал хоёрдугаар боть шинээр хэвлэгдэн уншигч та бүхний гарт хүргэгдлээ. Энэхүү хоёрдугаар ботийг өмгөөлөгчийн эрх зүйн орчин түүнийг шинэтгэх санаа, эрэлхийлэлд зориулж 30 зохиогчийн 33 өгүүлэл, нийтлэлийг багтаасан. Өмгөөлөл судлалын хоёрдугаар боть болон хэвлэгдэж байгаа энэхүү бүтээлийн онцлог нь өмгөөлөгчийн эрх зүйн орчны шинэтгэлийн талаарх нэг сэдвийн хүрээнд олон зохиогчид өөрийн судалгаа, дүгнэлтийг танилцуулж байгаад оршино. “Энэ нь өмгөөлөгчийн мэргэжлийн эрх зүйн зохицуулалтын төлөв байдлыг илтгэх, цаашдын хандлагыг тодорхойлох, улмаар өмгөөллийн их ай савд түрхлэг нэмнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн эмхэтгэгчид өгүүлжээ. ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ-2 Эмхэтгэн гаргасан: З.Сүхбаатар (“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн захирал, Өмгөөлөгч, доктор (Ph.d) П.Оюундэлгэр (“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн Өмгөөлөгч) Техник редактор М.Чимэддолжин “Адмон принт”ХХК-д хэвлэв. 2017 он
2017-05-17

11

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01