ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭСЭГЧЛЭН ТАВЬСАН ХОРИГИЙН ТУХАЙ
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭСЭГЧЛЭН ТАВЬСАН ХОРИГИЙН ТУХАЙ
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аас наймдугаар сарын 11-ний өдөр баталсан. Уг хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ. Дараах хуулийн заалтуудад хориг тавьсан. Үүнд: 4 дүгээр зүйл. Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх 4.1.Энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ. /Энэ хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан/ 7 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох 7.1.Энэ хуулийн 5.1, 9.1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно. /Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан/
2015-08-27

23

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26