“D-PARLIAMENT” ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭГ ТҮГЭЭХЭД ОЮУТАН, ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ
“D-PARLIAMENT” ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭГ ТҮГЭЭХЭД ОЮУТАН, ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.03.07) Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө. Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо. Тэрбээр, технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргаж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд уг платформын хэрэглээг түгээж, ач холбогдлыг таниулах нь чухал бөгөөд цахим хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа гэдгийг тодотгов. Уулзалтын үеэр багш, оюутнуудын зүгээс D-Parliament аппликейшнээр дамжуулан боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг тусгасан гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ багш бэлтгэх тогтолцооны зарим зохицуулалтын тухайд санал, сэтгэгдлээ хэлж байлаа. Түүнчлэн оюутнуудын төлөөлөл хөдөө, орон нутгийн иргэдэд цахим системийн хэрэглээг хүртээмжтэй байдлаар таниулж, хялбар шийдлээр оролцоог нь нэмэгдүүлэх талаар хөндөж байв. Одоогийн байдлаар D-Parliament аппликейшнд нийт 281 хуулийн төсөл байршсан бөгөөд дэлхийн 35 орноос хандалт хийж, саналаа илэрхийлжээ. Уулзалтын дараа D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд зарим хуулийн төслүүдэд саналаа өгч, хэрэглээг туршин, Улсын Их Хурлын даргад сонирхсон асуултуудаа тавьсан байна.. Цаашид цахим системийн хэрэглээг улам бүр өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ мэтчилэн цувралаар танилцуулах юм байна.
2023-03-10

10

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06