Бид өмгөөлөгчийн эрх зүйн байдал, хууль зүйн мэргэжлийн туслалцааны эрх зүйн эх үндэс болох гадаадын улс, орнуудын өмгөөлөгчийн мэргэжлийн хууль тогтоомжийг судлан үзэх, эх хэл дээрээ орчуулан гаргах санаачилгыг 2013 оны 1 дүгээр сард эхлүүлсэн билээ.
Энэ удаа өмгөөллийн өв соёлыг судалж байгаа хэн бүхэнд хувь нэмэр болно гэдэгт найдаж Тайландын Вант улсын Хуульчийн тухай хууль (1985)-ийг англи хэлнээс орчуулснаар нийтийн хүртээл болгож байна.
Эрхлэн хэвлүүлсэн:
“Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм
“Өмгөөлөл судлалын академи” ТББ
Орчуулсан:
Н.Чимгээ
Редактор:
З.Сүхбаатар
П.Оюундэлгэр
П.Оюун-Эрдэнэ
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар