Сонгууль нь төрийн эрх барих дээд байгууллага болох хууль тогтоох эрх мэдлийг бүрдүүлэх үйл явц тул тус харилцааг хууль тогтоомжоор зохицуулахын зэрэгцээ талуудын хүсэл зоригийн нийцэл болох гэрээгээр зохицуулна.
Сонгуулийн хууль тогтоомжийг судлан үзвэл нэр дэвшигч болон менежер, шадар туслагч, ухуулагч, хандивлагч, ажил гүйцэтгэгч, хуульч, түрээслүүлэгч зэрэг иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг гэрээгээр илүү тодорхой, журамлан зохицуулах зүй ёсны шаардлагатай байна.
Тиймээс бид сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж болох гэрээний загваруудыг боловсруулж нийтийн хүртээл болгож байна.
Гэрээний загварыг боловсруулсан: З.Сүхбаатар, П.Оюундэлгэр, Б.Жамбал, Э.Эрдэнэцэцэг
Хянасан: Э.Шүрэнцэцэг, Б.Халиун, Т.Эрхбилгүүн
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар