ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
“АЖИЛ ОЛГОГЧИД АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“АЖИЛ ОЛГОГЧИД АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтаар “Ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан. Уг журмаар дараах шаардлагыг хангасан ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд: • Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор ирүүлсэн байх; • Ажил олгогчийн цалин хөлсний санд ногдуулсан нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлсөн байх; • Тухайн ажил олгогчид ажиллаж буй даатгуулагч 3 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй байх. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээг тухайн ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн нийт ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 15 хувиар тооцож баталгаажуулан, дараагийн жилд төлөх шимтгэлээс нь хасаж тооцно. Ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцсон нийт шимтгэлийг дараа оны 1-12 сард ногдох хэмжээгээр нь хуваарилан тооцож, тухайн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сар бүрийн тайланд тусгана. Шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд дахин шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ.
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЖЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28
ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 5 дугаар сарын 29 …
2025-07-28