Амьтны тухай…
Амьтан гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна. Амьтныг хамгаалах хэлбэр, амьтныг сэргээн нутагшуулах, агнуурын амьтан агнах барихыг хориглох хугацаа, амьтныг өмчлөх эзэмших, ашиглах, ан агнуур, амьтны мэдээллийн сан, төлбөр санхүүжилт, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар “Амьтны тухай хууль”-д зохицуулсан байна. Иргэн, хуулийн этгээд нэн ховроос бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах зорилгоор тодорхой нөхцөл, болзол бүхий гэрээний үндсэн дээр эзэмшиж болно. Амьтан эзэмшүүлэх журмыг Засгийн газар тогтоож, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ. Түүнчлэн хууль болон гэрээнд заасны дагуу амьтныг гэмтээлгүйгээр түүний аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах үйл ажиллагааг “амьтныг ашиглах” гэх буюу амьтныг дор дурдсан хэлбэрээр ашиглаж болно: – Эрдэм шинжилгээний ажил, соёл урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах; – Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах; – Амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор ашиглах. Дээр дурдсанаас бусад хэлбэрээр амьтныг ашиглах зохицуулалтыг Засгийн газар батална. Мөн нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах зөвшөөрлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу олгоно.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02