ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ
Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 4О жилээс илүүгүй [1] байна. Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь Монгол улсын газрын тухай хуулийн 37 дугаар зүйд заасны дагуу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана. Дараахь баримт бичгүүдийг хавсаргана: Монгол улсын иргэн: Өргөдөл Иргэний үнэмлэхний хуулбар Газар эзэмших гэрээ, гэрчилгээ /эх хувь/ Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт Фото зураг / хашааны орц, гарц харуулсан/ Хорооны Засаг даргын тодорхойлолт Монгол улсын аж ахуй нэгж байгууллага: Албан бичиг Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ /эх хувь/ Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт Фото зураг / хашааны орц, гарц харуулсан/ Хорооны тодорхойлолт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. [1 ] 2008 оны УДШ 15 дугаар тогтоол, “… нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна…” гэдгийг газар эзэмшигч газар эзэмших эрхийн хугацааг хэдэн ч удаа сунгуулж болох бөгөөд зөвхөн нэг удаад сунгах хугацааны дээд хэмжээ 40 жилээс хэтрэхгүй байна гэж ойлгоно.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02