ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ
ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар зохицуулж байна. Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Өргөдөл, гомдол үнэн зөв байна. Өргөдөл, гомдол гаргагч дараах эрх эдэлнэ: · гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; · өргөдөл, гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах; · өргөдөл гомдлоосоо татгалзаж, буцаан авах; · өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдод зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах; · төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдолоо шийдвэрлүүлэх. Өргөдөл гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно. Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага: · бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлүүлэн зурж болно. · Өргөдөл гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана. · Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих шатны нв байгууллага, албан тушаалтанд гаргана. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага: Өргөдөл гомдол гаргагч нь өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг доромжилсон, гүтгэсэн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээдэд Иргэний хууль, Эрүүгийн хуульд зааан хариуцлага хүлээлгэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаа хожимдуулан хариу өгсөн нь Төрийн жинхэнэ албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02