ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ТҮВШИНД ҮНДЭСЛЭН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ТҮВШИНД ҮНДЭСЛЭН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмын” тухай хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ журам нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн уг халдварын үеийн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах мөн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах зарчим баримтална. Халдварын тархалтын үе шат нь дараах түвшинтэй байна. Үүнд: 1. Ногоон түвшин (тархалт бага тогтвортой); 2. Шар түвшин (зөөвөрлөгдсөн алаг цоог тархалттай); 3. Улбар шар түвшин (халдвар голомтот тархалттай); 4. Улаан түвшин (халдвар хүн амын дунд тархсан); Халдварын тархалтын түвшинтэй уялдуулан бүх шатны онцгой комисс дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 1. “Ногоон түвшин”-д хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана; 2. “Шар түвшин”-д бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана; 3. “Улбар шар түвшин”-д хариуцлагын гэрээ байгуулж хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд хязгаарлана; 4. “Улаан түвшин”-д нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тогтоож, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулна. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна. Эх сурвалж : h ttps://nema.gov.mn/covid-19
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02