НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэн нийгмийн халамжийн тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Тодруулбал, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.5-д заасан иргэнд сард олгох тэтгэврийн хэмжээг 600,000.00 (зургаан зуун мянга) төгрөг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-13.2.4-т заасан иргэнд сард олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 370,000.00 (гурван зуун далан мянга) төгрөг, харин байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд сард олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524,000.00 (таван зуун хорин дөрвөн мянга) төгрөг байхаар тус тус тогтоолоо.

Энэхүү тогтоолыг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17438765124382

Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21