2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг баталсан. Энэхүү захирамжаар сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. № Худалдаа, үйлчилгээний төрөл Дүүрэг Үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар 1 Хүнсгийн худалдаа Бөөний Нийслэлийн хэмжээнд 22:00 2 Жижиглэн Нийслэлийн хэмжээнд 00:00 3 Ресторан /зориулалтын, бие даасан байртай/ Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтйн дүүрэгт 04:00 Багануур, Багахангай,Налайх дүүрэгт 00:00 4 Баар /зориулалтын, бие даасан байртай/ Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтйн дүүрэгт 04:00 Багануур, Багахангай,Налайх дүүрэгт 00:00 5 Баар /зориулалтын, бие даасан байртай/ Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтйн дүүрэгт 04:00 Багануур, Багахангай,Налайх дүүрэгт 00:00 6 Ресторан /нийтийн орон сууц, түүний өргөтгөлийн байрлалтай/ Нийслэлийн хэмжээнд 00:00 7 Баар /нийтийн орон сууц, түүний өргөтгөлийн байрлалтай/ Нийслэлийн хэмжээнд 00:00 8 Кафе /нийтийн орон сууц, түүний өргөтгөлийн байрлалтай/ Нийслэлийн хэмжээнд 00:00 Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа эхлэх цаг нь өглөөний 07:00 цагаас хойш байна.