Нийтийн орон сууцанд эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа
Нийтийн орон сууцанд эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа
Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлэх бөгөөд тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага нь орон сууц өмчлөгч юм. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Үүнд: – химийн хорт бодистой харьцах; – ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах; – хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах; – цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах; – даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах; – арьс шир, түүхий эд хүлээн авах, худалдах; – саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах. – согтууруулах ундаа үйлдвэрлэх; – хууль тогтоомжоор хориглосон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг орно. Эдгээрээс бусад үйл ажиллагааг нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр эрхэлж болно. Хэрэв тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг заавал авсан байна.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02