ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
“Органик хүнсний тухай хууль” 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр батлагдаж, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг хууль батлагдсанаар өнөөдрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хаяг, шошгинд хэрэглэж буй “Органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үгийг тодорхой шалгуур, баталгаажуулалтын үндсэн дээр хэрэглэхээр болж байна. Хуулиар хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулжээ. Органик болон органик бус хүнсийг ялгаж хэрэглээнд нэвтрүүлснээр хэрэглэгчид найдвартай, эрүүл хүнс хэрэглэх боломж үүсч байна. Хуулийн зохицуулалтаар органик хүнсний болон үйлдвэрлэлийн бүртгэл баталгаажилтыг төрийн зохих байгууллага эрхлэн гүйцэтгэхээс гадна хөндлөнгийн баталгаажуулах дотоодын болон гадаадын байгууллага хийхээр хуульчилжээ. Мөн хүнсний үйлдвэрлэлд монгол улсын хуулиар зөвшөөрснөөс бусад бодис хэрэглэсэн, органик хүнсийг боловсруулах явцдаа цацрагийн боловсруулалт хийх, айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот суурины цэвэрлэх байгууламжийн лаг ашигласан, эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, тэдгээрийн үр төл ашиглах, хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашигласан хүнсний бүтээгдэхүүнийг монгол улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах зэрэг байдлаар хүнсний аюулгүй байдалд хяналт тавих, арга хэмжээ авах зохицуулалттай болж байна.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02