СОГТУУРУУЛАХ УНДАА СУРТАЛЧЛАХ ЖУРАМ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
СОГТУУРУУЛАХ УНДАА СУРТАЛЧЛАХ ЖУРАМ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.2.1 дэх хэсэгт,” согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар” сурталчлахыг хориглохоор заасан байна. Хувь хүн, хуулийн этгээд дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.5-р зүйлийн 14-т “ Согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний (30.000) төгрөгөөр, хуулийн этгээдий н тусгайлан олгосон эрхийг хасаж , гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний (300.000) төгрөгөөр торгоно ” заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн сурталчилгааны байгууллага архи, архины төрлийн бараа бүтээгдэхүүнийг аливаа хэлбэрээр сурталчилсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.1-р зүйлийн 4-т “ Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний (500.000) төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний (5.000.000) төгрөгөөр торгоно ” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр байна.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02