ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ МАРГААНЫ ТӨРӨЛ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ МАРГААНЫ ТӨРӨЛ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ИХШХШт.х-д нэмэлт оруулах тухай хуулийг баталсан. Уг нэмэлтээр тус хуульд Долдугаар1 бүлэг буюу “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г шинээр тусгасан. Үүнд: Тусгайлсан журмаар хянан хэлэлцэх маргаан Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ: 1)бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах; 2)дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах; 3)хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах; 4)бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах. Дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ: 1)Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол; 2) Гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл; 3)Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл. Гэр бүл, өв залгамжлалын холбогдолтой бүх төрлийн хэрэгт тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй. 2.Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа нь иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ. Дээрх хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02