ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/ Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/ Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбайн хэмжээ тусгах/ Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02