ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар тогтоолоор Цэргийн дүйцүүлэх албыг 2019 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.334.452 (таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр) төгрөг байхаар тогтоожээ. Цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батлан гаргадаг. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан, дараах шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй: 1. Гадаадад хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн; 2. Иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан иргэнээр уг төлбөрийг нөхөн төлүүлэхээр заасан байдаг.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02