ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд А/322 тоот захирамжийг гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 90 байршилд илрүүлж 140 объектыг чөлөөлөх ажил хийгдсэн байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Хорооллын дундах авто замын 26 байршилд орц гарц нээгдсэн. Нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890м.кв талбай нэмэгдсэн. Явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883 м.кв талбайг чөлөөлөн тохижилт хийж газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч байна. Чингэлтэй дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 13, Хан-Уул 9 байршилд газар чөлөөлөх ажил хийгдсэн” гэжээ. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын А/688 дугаар захирамжаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд суурин судалгаа хийж, нийт 198 байршилд зөрчлийг илрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 52 байршилд газар чөлөөлөлт хийгдээд байгаа ажээ.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28