ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, СИСТЕМ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, СИСТЕМ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Тус журмыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-266 тоот тушаалын хавсралтаар баталсан. Энэхүү журмын зорилго нь төлбөрийн үйлчилгээ, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа, систем ажиллуулах, төлбөрийн хэрэгсэл гаргах, төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, аутсорсингийн үйлчилгээ авах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх, цахим мөнгө гаргах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих шаардлагыг тодорхойлох, хүсэлт гаргагч нь хууль тогтоомжид заасан шаардлага, нөхцөлийг хангасан эсэхийг судалж хянах, зөвшөөрөл олгох, татгалзах, зөвшөөрлийн нөхцөл, зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг тогтоох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Энэхүү журмаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих нийтлэг шаардлага, систем ажиллуулах хүсэлт гаргагчид тавих шаардлага, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх болон систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагчийн мэдээллийн аюулгүй байдалд тавигдах нийтлэг шаардлага, Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт, хүсэлтийг судлах, зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийн хугацааа сунгах, зөвшөөрөл олгохоос татгалзах, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, систем ажиллуулах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, инновацийн оффис, хяналт, хариуцлага, тайлан мэдээ зэргийн зохицуулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28