Иргэн Та ажилд орохтой холбогдуулан тухайн Ажил олгогч (хувь хүн, хуулийн этгээд)-оос дараах эд зүйлс, баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг Хөдөлмөрийн тухай хуульд 1 хориглосон байдаг. Үүнд: – Мөнгө; – Эд зүйл; – Иргэний үнэмлэх эх хувь; – Гадаад паспортын эх хувь; – Хөдлөх (автомашин, мотоцикл гэх мэт тээврийн хэрэгсэл, бусад хөрөнгө) болон үл хөдлөх эд хөрөнгө (орон сууц, хувийн сууц, барилга байгууламж, газар өмчлөх эсхүл эзэмших гэх мэт)-ийн гэрчилгээний эх хувь; – Бусад хувийн баримт бичгийн эх хувь зэрэг орно. Дээрх хориглолтыг зөрчин барьцаа хэрэглэсэн хувь хүнийг 25,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250,000 төгрөгөөр торгоно. 2 Дээрх зөрчлийг улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч харьяаллын дагуу шалган шийдвэрлэнэ. 3 Эх сурвалж: Төрийн мэдээлэл эмхэтгэл 2017 оны №41, 2021 оны №31; www.legalinfo.mn [1] Хөдөлмөрийн тухай хууль ( шинэчилсэн найруулга ) -ын 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг. [2] Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. [3] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6.20 дах заалт.