ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
ГАДААД УЛСЫН, ЭСХҮЛ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛДЭГ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГААС МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖИН СУРАЛЦАХ ТОХИОЛДОЛД СУРАЛЦАГЧИЙН ЭЗЭМШСЭН ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЖ, ДҮЙЦҮҮЛЭХ, БАГЦ ТООЦОХ ЖУРАМ
ГАДААД УЛСЫН, ЭСХҮЛ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛДЭГ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГААС МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖИН СУРАЛЦАХ ТОХИОЛДОЛД СУРАЛЦАГЧИЙН ЭЗЭМШСЭН ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЖ, ДҮЙЦҮҮЛЭХ, БАГЦ ТООЦОХ ЖУРАМ
Энэхүү журмаар гадаад улсын, эсхүл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах (цаашид “шилжин суралцах” гэх) тохиолдолд суралцагчийн эзэмшсэн чадамжийг үнэлэх, дүйцүүлэх, багц цаг тооцохтой холбогдох харилцааг зохицуулна. Гадаад улсын, эсхүл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын сургалтын байгууллагад шилжин суралцах хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: 1. Суралцах хүсэлт /өргөдөл/; 2. Суралцагчийн төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар; 3. Гадаад улсын, эсхүл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг сургалтын байгууллагын тодорхойлолт, анги тус бүрд судалсан хичээлийн дүнгийн жагсаалт эх хувиар, түүний албан ёсны орчуулга; 4. Ахлах ангид суралцах тохиолдолд суурь боловсрол эзэмшсэнийг гэрчлэх боловсролын баримт бичиг, эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулга; 5. Гадаад улсад суралцсан бол гадаад паспортын хувийн мэдээлэл бүхий хуудас, Монгол Улсын хилээр гарсан, орсон тухай тэмдэглэл бүхий хуулбар; 6. Гадаад улсын иргэн бол Монгол улсад оршин суух зөвшөөрсөн үнэмлэх; Дээр дурдсан баримт бичиг болон Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцах суралцагчийн эцэг, эх асран хамгаалагчийн хүсэлтийн хамт сургалтын байгууллага хүлээн авна. Ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцахад түвшин, судлагдахууны үнэлгээний дүйцүүлэлт, агуулга нөхөн эзэмшүүлэх хичээлийн төлөвлөгөөг тогтоосон багш нарын бүлгийн хурлын шийдвэрийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Сургалтын байгууллага нь шилжин суралцах хүсэлт гаргасан суралцагчийн баримт бичиг болон дээрх шийдвэрийн хамт боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэн, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад баталгаажуулах хүсэлт илгээнэ. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага хүсэлт, шийдвэрийг нотлох баримтад тулгуурлан хянаж, ажлын 10 хоногт багтаан баталгаажуулна.
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЖЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28
ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 5 дугаар сарын 29 …
2025-07-28