ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН КОНВЕНЦ (№81)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН КОНВЕНЦ (№81)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажилтны эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой үндсэн зохицуулалтыг тогтоосон олон улсын гэрээ бөгөөд Монгол Улс нь 2026-10-02-ны өдөр уг конвенцыг соёрхон баталжээ.

  • Конвенцын гол зохицуулалт:
    Хөдөлмөрийн хяналт: Аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн нөхцөл, ажилтны хамгаалалтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хөдөлмөрийн байцаагчийн чиг үүрэг: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ажил олгогч, ажилтанд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хуульд тусгайлан зохицуулаагүй зөрчил, дутагдлыг эрх бүхий байгууллагад мэдээлнэ.
  • Хяналт шалгалтын бүрэн эрх: Хөдөлмөрийн байцаагч ажлын байранд хяналт шалгалт хийх, холбогдох баримт бичигтэй танилцах, зөрчил, дутагдлыг арилгуулах шаардлага тавих эрхтэй.
  • Хараат бус байдал, нууцлал: Байцаагчийг зохисгүй нөлөөллөөс хараат бус ажиллах нөхцөлөөр хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, гомдол, мэдээллийн эх сурвалж болон үйлдвэрлэл, арилжааны нууцыг хамгаална.
  • Хариуцлага, тайлагнал: Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болон хяналт шалгалтад саад учруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг үндэсний хууль тогтоомжоор тогтоож, хяналтын үйл ажиллагааны тайлан, статистик мэдээллийг гаргана.

Ач холбогдол

Конвенц нь хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах, хөдөлмөрийн хяналтын үр нөлөө, байцаагчийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэхээр байна.

Эх сурвалж: 2026-10-22-ны №39 дугаар “Төрийн мэдээлэл”-ийн эмхэтгэл

Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13