Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улсын Их Хурал 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийг баталснаар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээ, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.
Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны гишүүд болон Улсын Их Хурлын даргын 2026 оны 231 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцсон. Мөн Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, яамдын Ёс зүйн дэд хороод, Засгийн газрын агентлагуудын болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын төлөөлөл, Улаанбаатар хотын 7 дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны төлөөлөл оролцсон байна.
Хэлэлцүүлгээр төрийн байгууллагуудад Ёс зүйн 3033 дэд хороо ажиллаж, 12785 албан хаагч дэд хорооны үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд эдгээр албан хаагчид үндсэн ажлынхаа зэрэгцээ ёс зүйн асуудал хариуцан ажиллаж байгаа нь ажлын ачаалал нэмэгдүүлсэн, нэмэлт чадавх шаарддаг талаардурдсан. Мөн Ёс зүйн дэд хороо нь зөвхөн гомдол шийдвэрлэх бүтэц биш бөгөөд байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх үндсэн чиг үүрэгтэй болохыг онцолжээ.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар