БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ ХИЙХ ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ ХИЙХ ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/809 дүгээр тушаалаар батлагдсан Байгаль орчны аудит хийх эрх олгох журмын зорилго нь байгаль орчны аудит хийх эрх олгох, сунгах, цуцлах болон байгаль орчны аудитын мэргэшсэн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна. Байгаль орчны аудит хийх эрхийг холбогдох хууль, Байгаль орчны аудит хийх эрх олгох журамд заасан шаардлага, нөхцөлийг хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно. Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь зөвхөн байгаль орчны аудитын үйл ажиллагаа эрхэлнэ. Байгаль орчны аудитын үйл ажиллагааг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр эрхлэн явуулж болно. Мөн журмаар Байгаль орчны аудит хийх эрх олгох, сунгах, цуцлах, Байгаль орчны аудиторын эрх олгох, сунгах, цуцлах, Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээдийн эрх, үүрэг, Байгаль орчны аудитын захиалагчийн эрх, үүрэг, Байгаль орчны аудитын ажил гүйцэтгэх гэрээ, экологийн хариуцлагын гэрээ, даатгал, Байгаль орчны аудиторын ёс зүйн зарчим, зөрчил, Байгаль орчны аудитын чанарын баталгаажуулалт, Байгаль орчны салбарын төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, Байгаль орчны аудитор, аудит хийх эрх бүхий хуулийн этгээдтэй холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй зохицуулсан байна. Иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны аудитор, аудит хийх эрх бүхий хуулийн этгээдийн талаарх гомдлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногт багтаан шалгаж гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28