ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТҮР ЗОГСОХ ҮНДЭСЛЭЛИЙН ТАЛААР
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТҮР ЗОГСОХ ҮНДЭСЛЭЛИЙН ТАЛААР
Хөөн хэлэлцэх хугацааг ийнхүү шаардах эрх үүссэн үеэс тоолох боловч дараах тохиолдолд түр зогсож болно: 1.Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд; 2.Үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд; 3.Хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх 6 сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд; 4.Гэрлэгчдийн хоорондын шаардлага нь гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд; 5.Эцэг, эх, хүүхдийн хоорондын шаардлагын тухайд хүүхдийн насанд хүрэх хүртэл; 6.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүний асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын шаардлага нь асран хамгаалалт, харгалзан дэмжилт хүчин төгөлдөр байгаа хугацаанд; 7.Тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд. Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа 3 сараас бага бол 3 сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана. Жишээлбэл, А нь Б-д мөнгө зээлдүүлсэн боловч Б хэлэлцэн тохиролцсон хугацаанд зээлээ буцаан төлөөгүй байна. Энэ тохиолдолд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ. Гэвч А нь хагас жилийн хугацаатайгаар гадаад улсыг зорих болсон бөгөөд нутагтаа буцаж ирсний дараа Б төлж болох талаар мэдэгдсэн. Энэ тохиолдолд, ийнхүү мэдэгдсэн өдрөөс эхлэн, 6 сарын хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. 6 сарын хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЖЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28
ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 5 дугаар сарын 29 …
2025-07-28