МОНГОЛ УЛСАД ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ, АУДИО, ВИДЕО САНГ ИНТЕРНЕТЭЭР ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА
МОНГОЛ УЛСАД ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ, АУДИО, ВИДЕО САНГ ИНТЕРНЕТЭЭР ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалаар “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл” батлагдлаа. Тус баримтлах чиглэлд интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь төрөөс иргэдэд хүргэх радио, телевизээс бусад тусгай зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш радио телевизийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авахаар тусгажээ. Мөн интернэтээр үйлчилгээ эрхлэгч болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь хуульд зааснаас бусад тохиолдолд интернетээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээг дамжуулахдаа интернет хурдны болон бусад хязгаарлалт хийхгүй байх, Интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээндээ насны хязгаар тохируулах, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах, эцэг эхийн хяналт хийх техникийн боломжийг бүрдүүлэхээр тус, тус заажээ.
https://www.cita.gov.mn/57714.html
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28