НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаалаар Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталжээ. Уг журмаар хориглох ажлын байрны нөхцөл болон насанд хүрээгүй хүний амь нас, эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай ажлын байр мэргэжилийг баталсан. Үүнд: Хориглох ажлын байрны нөхцөлд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2015 стандартын шаардлагыг хангаагүй ажлын байранд ажиллахыг хориглоно. Цемент, асбест, шилэн хөвөн, нүүрс, органик тоос, тоосжилт бүхий орчин; Химийн хорт болон аюултай бодис, тэсрэх, шатамхай материалтай харьцах, зөөвөрлөх ажил; Галд шатамхай, тэсрэх бодистой харьцах, зөөвөрлөх ажил; Хлорын болон хорт хийтэй харьцах, зөөвөрлөх ажил; Цацраг идэвхит болон биологийн идэвхит бодистой харьцах бүх төрлийн ажил; Суурилагдсан тоног төхөөрөмж, эргэлдэх машин механизм болон даралтата сав, хийн зуухтай орчин бүхий ажил. Мөн тус жагсаалтаар Насанд хүрээгүй хүний амь нас, эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай ажлын байр, ажил мэргэжилийг салбар салбараар нь тусгайлан заасан байна. Үүнд: Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур, Уул уурхай, олборлолтын үйлдвэрлэл, Барилгын салбар, Боловсруулах үйлдвэрлэл, Ус хангамж, бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа , Бөөний болон жижиглэн худалдаа, Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ, Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа гэсэн салбаруудад тус бүр хориглох ажлын байрны жагсаалтыг баталсан.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28