ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаар тогтоолын хавсралтаар “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн баталсан байна. Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг дараах үндсэн дөрвөн бүлэг үзүүлэлтийн дагуу тооцож, мөрдлөг болгон ажиллана. – Хөрөнгийн чанарын, хамгаалалтын үзүүлэлт; – Үр ашигтай санхүүгийн бүтцийн үзүүлэлт; – Өгөөж, зардлын хувь хэмжээний үзүүлэлт; – Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт. Дээрх 4 үзүүлэлтийг шалгуур тус бүрээр аргачлалд заасны дагуу үнэлж, дүгнэлт өгнө. Хадгаламж, зээлийн хоршоо нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтоолын хавсралтуудын дагуу улирал бүр тооцож, тайланг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд хүргүүлнэ. – Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайлан (Нэгдүгээр хавсралт); – Хадгаламжийн хүүгийн судалгаа (Хоёрдугаар хавсралт); – том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан (Гуравдугаар хавсралт); – Нэгдмэл сонирхолтой этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан (Дөрөвдүгээр хавсралт); – том хадгаламж эзэмшигчийн тайлан (Тавдугаар хавсралт); – Их хэмжээний хувь хөрөнгө нийлүүлсэн гишүүдийн тайлан (Зургадугаар хавсралт); – Хөрөнгө, эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааны тайлан (Долдугаар хавсралт); – Хөрөнгийн чанар болон хамгаалалтын үзүүлэлтийн тайлан (Наймдугаар хавсралт); – Үр ашигтай санхүүгийн бүтцийн үзүүлэлтийн тайлан (Есдүгээр хавсралт); – Өгөөж, зардлын хувь хэмжээний үзүүлэлтийн тайлан (Аравдугаар хавсралт); – Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийн тайлан (Арван нэгдүгээр хавсралт); – Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт (Арван хоёрдугаар хавсралт). Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос шаардсан аливаа мэдээ, судалгааг тухай бүр гаргаж хүргүүлнэ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28