ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Манай орны хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай анхны хууль 2003 онд батлагдсанаас хойш нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх, төлбөр тооцоо, бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийж гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаар батлуулж хүчин төгөлдөр мөрдөж байна. Уг хуулийн төслийг боловсруулахдаа 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг олон улсын өнөөгийн болон цаашдын чиг хандлагад нийцүүлэн хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, бүртгэлийн цахим мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх, иргэн, хуулийн этгээдэд цахимаар бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх, бүртгэл хийх цаг хугацааг хэмнэх замаар бүртгэлийн байгууллага, ажилтанд ирэх ажлын ачаалал, зардлыг багасгах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч холбогдох зохицуулалтуудыг хийжээ. Энэ хууль нь 8 бүлэг, 28 зүйлтэй бөгөөд Монгол Улсад хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, иргэн, хуулийн этгээдэд лавлагаа олгох, улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн төслийн товч танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
http://forum.parliament.mn/projects/344
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28