ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолыг баталлаа. 1. Монгол Улсын 2022 онд төлөвлөсөн 18.0 сая тонн нүүрс экспортлохоос 2022 оны эхний 4 сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан экспорт саатаж, нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэнийг, түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоох шаардлагыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгууллаа. 2. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтооно. Үүнд: 1/ Ханги, Байтаг, Замын-Үүд, Гашуун сухайт, Булган, Бичигт, Шивээ хүрэн боомтын нүүрс нэвтрүүлэх болон Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн үйл ажиллагаа; 2/ боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөл, хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, чөлөөт бүсийн захирагч зэрэг төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагаа, тэдгээрийн уялдаа холбоо; 3/ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа; 4/ боомт, хилийн бүс дэх газар олголт, газар ашиглалт болон гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа; 5/ нүүрсний тээвэр логистик /хилээр нэвтрэх төмөр зам, авто тээвэр, тээврийн хэрэгслийн зардлын өсөлт/; 6/ экспортод гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт; 7/ уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс экспортлохтой холбоотой гэрээний эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн худалдааны үнэ тарифын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал; 8/ чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн орчны болон төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа. Мөн Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан Олонхыг төлөөлөн: Ц.Анандбазар Улсын Их Хурлын гишүүн, Б.Баттөмөр Улсын Их Хурлын гишүүн, Г.Ганболд Улсын Их Хурлын гишүүн, Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын гишүүн, Г.Мөнхцэцэг Улсын Их Хурлын гишүүн, Н.Наранбаатар Улсын Их Хурлын гишүүн, Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Цөөнхийг төлөөлөн: Ш.Адьшаа Улсын Их Хурлын гишүүн, Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн, С.Ганбаатар Улсын Их Хурлын гишүүн, Н.Ганибал Улсын Их Хурлын гишүүн, Т.Доржханд Улсын Их Хурлын гишүүн. Улсын Их Хурлаас хугацааг сунгахаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо нь энэ тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор тусгай шалгалт явуулж, тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулна.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28