ХЯТАД УЛС “ДОЛЛАР БОЛОН БИТКОИНИЙГ УСТГАГЧ”-ИЙГ ЭХЛҮҮЛЖ МАГАДГҮЙ
ХЯТАД УЛС “ДОЛЛАР БОЛОН БИТКОИНИЙГ УСТГАГЧ”-ИЙГ ЭХЛҮҮЛЖ МАГАДГҮЙ
Цахим юань америкийн мэргэжилтнүүдийг айлгаж байна. БНХАУ-ын Төв банкнаас мөнгөн тэмдэгтийг криптовалютаар орлуулах, мөнгөн дэвсгэртийг банкны гүйлгээнээс гаргах шийдвэр гаргасан талаар Bloomberg мэдээлсэн байна. Энэхүү “цахим юань” нь банкны системээс цаасан дэвсгэртийг шахан гаргах бөгөөд Хятадын Засгийн газрын бүрэн хяналтад байх болно. Шинэ мөнгөн тэмдэгт нь ам.долларын аюултай өрсөлдөгч болж болзошгүй гэж барууны шинжээчид үзэж байна. Түүнчлэн АНУ-аас зарим оронд тавьж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээг тойрч бусад улс орнуудтай төлбөр тооцоог АНУ-д мэдэхгүйгээр хийх боломжийг нээж байгаа, энэ нь аливаа санхүүгийн урсгалыг АНУ-ын зүгээс саатуулах нөхцөлийг хааж байна. БНХАУ-аас гаргахаар төлөвлөж байгаа уг шинэ хэрэгсэл нь бодит мөнгөтэй хамаарч түүнийг бодитойгоор орлон санхүүгийн эргэлтийг хурдасгаж, төрөөс бүрэн хянах боломжийг олгож байна. Цаасан мөнгөн дэвсгэртэй харьцуулахад шинэ хэрэгслийн санхүүгийн урсгал хурдтай, тэдгээрийн хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой байна. Шинэ хэрэгслийг дэмжигчид үүнийг нэвтрүүлснээр олон асуудлыг шийдэж болохыг олж харж байна. Жишээ нь, “шинэ цахим мөнгөн тэмдэгт” нь рейтинг, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлхийн санхүүгийн байгууллагуудаас гаргадаг үнэлгээнээс хамаарахгүй тул улс орны санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулна. Үүнээс гадна авлига болон хуурамч схем зэрэг луйврын оролдлогын эсрэг сайн хамгаалалт болно. Шинэ цахим юань нь биткойнийг ч “бут цохиж” магадгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын улс төрчид, санхүүчид цахим юань гарснаар үүсэх эрсдэлийг судалж долларын эсрэг заналхийлэл гэж үзэхгүй байгаа нь бусад шинжээчдээс ялгаатайг нийтлэлд дурдсан байна.
http://www.iaac.mn
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28