ЦАХИМААР ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ БОЛОМЖТОЙ
ЦАХИМААР ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ БОЛОМЖТОЙ
www.e tax.mta.mn энэ цэсээр орж холбогдох мэдээллээ бөглөөд хэвлэж авна. Энэхүү цахим хуудсанд нэвтрэхээсээ өмнө та www.itax.mta.mn сайтад татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх ёстой. Хэрвээ бүртгүүлээгүй бол шинээр бүртгүүлж болох бөгөөд хэрвээ бүртгүүлсэн бол өөрийн бүртгэлтэй цахим шуудангаараа нууц үгээ мартсан бол дахин авч нэвтрэх боломжтой. Etax цэс рүү РД-аараа нэвтрэх бөгөөд энэхүү цахим хуудаснаас хувь иргэний эсвэл хуулийн этгээдийн тодорхойлолтыг хэвлэж авах боломжтой. Тодорхойлолт нь QR кодтой байх бөгөөд татварын албан ёсны тодорхойлолт мөн болно. Шаардлагатай тохиолдолд ТЕГ-ын даргын 2014 оны 04 дүгрээр сарын 01-ны өдрийн А/65 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчдөд лавлагаа тодорхойлолт олгох журам”-ын 3.2, 5.1 дэх заалтын дагуу татварын албанаас тодорхойлолтыг цаасаар гаргуулан авч болно.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28