ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр, захирамжид заасан төлбөр төлөгч этгээд төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд төлбөр авагч этгээд шүүхэд хандан тухайн төлбөрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн албадан гүйцэтгүүлэх захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг гаргуулж авна. Тухайн шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгч, төлбөр авагч этгээд шийдвэр гүйцэтгэгчтэй зардал, урамшууллын гэрээ байгуулсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай энэрэнгүй байх зарчимд тулгуурланa. Шийдвэр гүйцэтгэгч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. · Төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авахын тулд төрийн болон төрийн бус байгууллага болон холбогдох бусад байгууллагуудаас лавлагаа авах; · Төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцан данснаас хасалт хийх; · Эд хөрөнгө болон биед нь үзлэг, нэгжлэг хийх; · Эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах; · Төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн талаар мэдүүлэг авах, өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх; · Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх; · Төлбөр төлөгчийн бусдад байгаа хөрөнгөнөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах; · Шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх; · Эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох; · Үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах; · Хуульд заасан бусад үйл ажиллагаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28