“150 МЯНГАН АЙЛ-ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
“150 МЯНГАН АЙЛ-ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Засгийн газраас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь төв, суурин газарт амьдардаг нийт өрхийн дийлэнх олонхын худалдан авах чадварт нийцсэн, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хөтөлбөрийн зорилгыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ: Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх замаар байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай инженерийн дэд бүтцэд тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, Төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах. Хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 1-р үе шат: 2019-2020 он, 2-р үе шат: 2021-2023 он. Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл. 2019 оны 10 дугаар сарын 07 №38/1091/
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх х …
2026-11-23
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28