Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг тогтоолоо.
Тус тогтоолоор суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.
Суурь тэтгэврийн хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, тооцох томьёо болон дээрх үзүүлэлтийг үндэслэн тооцож, хуулийн дагуу олгох юм.
Уг тогтоолыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17929811387042
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар